MN/Prabhupada 0044 - Үйлчлэл гэдэг нь чи багшийнхаа сургаалийг дагахыг хэлж байгаа юм



Lecture on BG 4.1 -- Montreal, August 24, 1968

Тэр Кришнагийн айлдварыг л дагаж байна. Тэгээд л гүйцээ. Тэр Кришнагийн дайсан нь болохдоо ч санаа зовохгүй байна. Тэрээр зарчимаа л баримталж байна. Хэрвээ Кришна "Чи миний дайсан бол" хэмээвээс, Би Түүний дайсан нь болж чадна. Энэ бол бхакти-иог. Тийм. Би Кришнаг ханамжтай болгомоор байна. Яг л эзэн нь албатаа "Чи миний энд цохиодох" гэж хэлж байгаатай адил. Тэгээд албат нь хэлснээр нь цохино. Энэ бол үйлчлэл. Магадгүй бусад хүмүүс хараад "Өө тэр эзнийгээ цохиж байна тэр өөрийгөө үйлчилж байна гэж бодож байгаа юм байхдаа. Юу гээч нь энэ вэ? Тэр цохиж байна." хэмээн бодож магадгүй. Гэхдээ эзэн нь цохиулахыг хүссэн. Энэ бол үйлчлэл. Үйлчлэл гэдэг нь чи эзнийхээ тушаалыг дагана гэсэн үг. Тушаал нь юу байх нь хамаагүй. Бурхан Чайтаняагийн амьдралтай холбоотой маш сайхан жишээ бий. Түүнд Говинда нэртэй хувийн туслах байдаг байж. Прасадаа Чайтаняа Бурхан хүртсэний дараагаар Говинда хүртдэг байж. Тэгээд нэг өдөр Чайтаняа Бурхан прасадаа хүртсэний дараагаар үүдний босгон дээр хэвтчихэж гэнэ. Юу гэдэг билээ? Босго? Хаалга? Хаалгаар орох хэсэгт унтчихаж. Говинда хаалгаар орохын тулд Түүний дээгүүр нь давах хэрэг гарч. Чайтаняа Бурханг амарч байх үед нь Говинда хөлөнд нь иллэг хийж өгдөг байсан байна. Тэгээд хөлөнд нь иллэг хийж өгөхөөр Түүний дээгүүр нь давчихаж гэнэ. Бурхан Чайтаняа унтаж байгаад цаг 30 минутын дараа сэрээд боссоноо Говиндаг хараад "Говинда, чи прасадаа хүртээгүй байгаа юм уу?" хэмээн асууж гэнэ. "Үгүй ээ, эрхэмээ" гэхэд нь "Яагаад?" хэмээн асуув. Говинда: "Та энд хэвтэж байсан, би таныг дээгүүр давж чадахгүй" гэв. Чайтаняа Бурхан: Тэгвэл чи яаж орж ирсэн юм бэ? Говинда: Би таны дээгүүр даваад ороод ирсэн. Чайтаняа Бурхан: "Чи анх орж ирэхдээ дээгүүр давж орж ирсэн байж байж яагаад дахиад давахгүй гэж?" Говинда: "Тэр бол би Танд үйлчлэх гэж давсан. Харин би өөрийнхөө прасадаа идэх гэж Таны дээгүүр гарж зүрхлэхгүй Тэр прасад идэх бол миний үүрэг биш. Тэр бол надад зориулагдсан. Харин энэ бол Танд зориулагдсан." гэжээ. Тэгэхээр Кришнаг ханамжтай байлгахын тулд Түүний дайсан нь ч болж болно, Түүний найз нь ч болж болно, чи юу ч хамаагүй болж болно. Энэ бол бхакти-иог. Яагаад гэвэл чиний зорилго бол Кришнаг яаж ханамжтай байлгах вэ юм. Бид өөрсдийнхөө мэдэрхүйд ханамж өгөх зорилгоор үйл хийж эхлэнгүүт шууд л материаллаг ертөнцөд унадаг.

kṛṣṇa-bahirmukha hañā bhoga vāñchā kare
nikaṭa-stha māyā tāre jāpaṭiyā dhare
(Prema-vivarta)

Бид Кришнаг мартмагцаа л өөрсдийнхөө таашаал ханамжийн төлөө юм хийхийг хүсдэг, энэ бол маяа. Харин бид өөрсдийнхөө төлөө хийх энэ үйлээ зогсоон бүх зүйлээ бүх зүйлээ Кришнад зориулж хийх аваас ангижралд хүрэх болно.