MN/Prabhupada 0063 - Би хамгийн сайн Мриданга тоглогч болох хэрэгтэй



Arrival Lecture -- Dallas, March 3, 1975

Эндхийн уур амьсгалыг харахад надад маш таатай байна. Боловсрол гэдэг бол Кришнагийн ухамсар. Энэ бол боловсрол. Хэрвээ бид Кришнаг Дээд Бодгаль болохыг, мөн Тэрээр маш агуу, бид бүгд түүний албат болохоо ойлгож ухаараад, бид нарын үүрэг бол түүнд үйлчлэн зүтгэх юм гэдгээ л ойлгочих юм бол бид нарын амьдрал төгс төгөлдөр болно. Бид зүгээр л Кришнаг яаж тааламжтай байлгахыг, Түүнийг яаж гоё хувцаслахыг, түүнд ямар гоё хоол хийж өгөхийг, Түүнийг хэрхэн цэцэг манжлагаар чимэхийг, Түүнд хэрхэн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхийг , мөн Түүнийг алдрыг хэрхэн давтан хэлэхийг сурснаар л одоогийн боловсрол хэмээн нэрлэгдсэн зүйлгүйгээр ертөнцийн хамгийн төгс төгөлдөр хүн болж болно. Энэ бол Кришнагийн ухамсар. Үүнд АБВГД гэсэн боловсрол шаардлагагүй. Энд зөвхөн ухамсраа өөрчлөхийг л шаарддаг. Тэгэхээр хүүхдүүд амьдралынхаа эхэн үеэс л үүнд сургагдвал... Бид эцэг эхээсээ ийнхүү суралцах боломж байсан. Олон ариун гэгээн хүмүүс манай аавынд зочилдог байсан. Аав маань чин бишрэлтэн байсан. Тэр чин бишрэлтэн байсан. Тэр намайг бишрэлтэн болоосой хэмээн хүсдэг байсан. Ариун гэгээн хүмүүс ирэх болгонд, тэрээр ийнхүү асуудаг байсан, "Миний хүүг Радхаранигийн албат болгохоор адислаач" Энэ түүний залбирал байсан. Тэр өөр юу ч залбирдаггүй байсан. Мөн надад мирданга хэрхэн тоглох талаар мэдлэгийн тэр надад хүртээсэн. Ээж маань үүний эсрэг байсан. Надад хоёр багш байсан. Нэг нь надад АБВГ-г заасан, харин нөгөөх нь надад мирданга заасан. Тэгэхээр нэг багш маань хүлээж байх хооронд нөгөөх нь надад мирданга зааж байсан. Ээж маань "Энэ юун утгагүй зүйл вэ? Чи мирданга зааж байгаа юм уу? Мирдангаар тэр юу хийх юм бэ?" хэмээн уурлана. Аав маань намайг ирээдүйд агуу мирдангчин болгохыг хүсэж байсан байх. (инээлдэцгээв) Тийм учраас аавдаа би маш их өртэй, мөн би түүнд Кришна бүүк номоо зориулсан. Тэр намайг Багавата болон Шримад-Багаватамыг номлоосой, мирдангчин болон Радхаранагийн албат болоосой гэж хүссэн. Тэр үүнийг л хүссэн. Бүх эцэг эхчүүд ингэж бодох ёстой, үгүй бол ээж аав болоод хэрэггүй. Энэ бол судар ном дээрх заавар сургаал. Үүнийг Шримад-Багаватамын тав дах бүлэгт батлан өгүүлдэг. pitā na sa syāj jananī na sa syād gurur na sa syāt sva-jano na sa syāt. Энэ байдлаар бид ийм дүгнэлтэнд хүрж болно, na mocayed yaḥ samupeta-mṛtyum Ирж байгаа үхлээс шавиа аварч чадахгүй юм бол, номын багш болоод хэрэггүй. Мөн хүүхдээ ийм байдлаас аварч чадахгүй бол эцэг эх болоод хэрэггүй. Үүнтэй адилаар ямар ч найз, ямар ч садан, ямар ч эцэг... нөгөө хүндээ үхлийн уяанаас яаж аврагдахыг зааж сургаж чадахгүй юм бол...

Тэгэхээр ийм л боловсролыг дэлхий дахин хүсэж байна. Энгийн зүйл нь юу вэ гэвэл хүн Кришнагийн ухамсартай болсноор л үхэл, төрөлт, хөгшрилт болон өвчний хүндрэл бэрхшээлээс ангид байж чаддаг.