MN/Prabhupada 0128 - I Will Never Die



Press Conference -- July 16, 1975, San Francisco

Сурвалжлагч: АНУд хэдэн гишүүнтэй вэ? 2000 гэж сонссон юм байна үнэн үү Прабхупада: Ингэж хэлж болно Жайатиртха: Дэлхий даяарх бүртгэлтэй гишүүд 10,000 хүрээд байгаа АНУ-д хэд байгааг тодорхой хэлэх боломжгүй Сурвалжлагч: Би хөдөлгөөний талаар 5 жилийн өмнө судлахад 2000 гишүүд АНУд байгаа гэж гарч байсан Прабхупада: Одоо энэ өссөн. Сурвалжлагч: Өсч байгаа гэж үү? Прабхупада: Тиймээ гарцаагүй Жайатиртха: Би түрүүн дэлхий даяар 10,000 байгаа гэж хэлсэн Сурвалжлагч: Тиймээ би ойлгосон та хэдэн настай билээ Жайатиртха: Тэр таны насыг асууж байна Шрила Прабхудада Прабхупада: Нэг сарын дараа 80 хүрнэ. Сурвалжлагч 2 : 80 аа? Прабхупада: 80 нас би 1896 онд төрсөн өөрөө тооцоолоод бодоод үздээ Сурвалжлагч: Таны бие барсаны дараа АНУ-н хөдөлгөөн яах бол? Прабхупада: Би хэзээ ч үхэхгүй. Бишрэлтэнгүүд: Жайа, Харибоол /инээв/ Прабхупада: би номоороо амьд байх болно, та нар тэрнийг ашиглаж болно Сурвалжлагч: та өв залгамжлагчаа бэлдэж байгаа юу? Прабхупада: Тиймээ миний Гуру Махаража энд байна Миний Гуру Махаражийн зураг хаана байна Энд байх шиг байна Сурвалжлагч: Харе Кришна хөдөлгөөн яагаад нийгмийн сайн сайхны төлөө ямар нэгэн зүйл хийдэггүй юм бэ? Прабхупада: Бид нийгмийн хамгийн сайн ажилчид хүмүүс үл бүтэх тэнэгүүд бид тэдэнд Бурханы ухамсарын талаар сайхан зүйлийг тайлбарлаж байна бид нийгмийн хамгийн сайн ажилчид бид бүхий л гэмт хэргийг зогсооно. Чиний нийгмийн төлөө хийж байгаа зүйл чинь юу вэ? та нар гэмт хэрэгтэнүүд болон хиппи нарыг л төрүүлж байна энэ бол нийгмийн ажил биш нийгмийн ажил гэдэг бол хүмүүсийг нэгдүгээр зэрэглэлд Бурханы ухамсартай ухаалаг оюунлаг байдлыг хэлнэ энэ бол нийгмийн ажил 4 5 эсвэл 10 -р ангиллын хүмүүсийг үйлдвэрлэх нь ямар ашигтай гэж? Бид ийм л үр удам үлдээж байна харж байна уу энд 1-р зэрэглэлийн хүмүүс байна тэдэнд зүй бус бэлгийн харьцаа мансууралт мах идэх болон мөрийтэй тоглох муу зуршлууд байхгүй Тэд бүгд залуу хүмүүс. Гэхдээ тэд дээрх зүйлсд донтоогүй энэ бол нийгмийн ажил Бхактадаса: Шрила Прабхупада, Тэд Харе Кришна хөдөлгөөн улс төрд хэрхэн нөлөөлөхийг мэдэхийг хүсч байна Прабхупада: Харе Кришна хөдөлгөөнийг хүлээн авах аваас бүх зүйл сайжирна Yasyāsti bhaktir bhagavaty akiñcanā sarvair guṇais tatra samāsate surāḥ (SB 5.18.12). Хэрэвзээ энэ Бурханы ухамсар түгэх аваас хүн бүр гайхалтай шинж чанартай болно Бурханы ухамсаргүй бол өглөө бидний ярьж байсанчлан орчин үеийн боловсрол хэнд ч хэрэггүй Тэд зүгээр ярихаас цаашгүй Прабхупада: Бид юу ярьж байлаа? Бахулашва: өнөөдөр өглөө сэтгэл зүйн талаар ярьж байсан Прабхупада: Эцэст нь сурагчид цамхагаас үсэрч амиа хорлодог иймээс тэнд шилэн хашлага бий Бахулашва: 60-аад оны үед Беркелейн оюутны хотхонд байрлах хонхот цамхагаас үсэрч амиа хорлох явдал их байсан иймээс оюутнуудын амиа хорлолтын эсрэг арга хэмжээ авч шилэн хаалт хийсэн иймээс Прабхупада тайлбарлахдаа суралцсаны дараа тэд амиа хорлодог /инээв/ Прабхупада: Энэ бол боловсрол биш Vidyā dadhāti namratā. Боловсрол гэж даруу мэдлэгтэй намуу зөөлөн байх мэдлэгээ амьдралд хэрэгжүүлж чаддаг байх тэвчээртэй ухаан болон мэдрэхүйгээ эзэмдэн захирсан гэх зэрэг байдал юм энэ бол боловсрол ямар боловсрол вэ гэж үү? Сурвалжлагч: Коллеж байгуулах уу? Прабхупада: Тиймээ ангиллынх нь дагуу боловсрол олгох нь миний дараагийн зорилго 1, 2, 3, болон 4 дэх анги хүртэл 5 болон 6-р анги аяндаа байх болно 1-р зэрэглэл заавал байх хэрэгтэй төгс нийгмийн системд ухаанаа захирч сурсан хүмүүс мэдрэхүйгээ захирсан маш цэвэрч шудрага тэвчээртэй болон эгэл жирийн мэдлэгтэй мэдлэгээ амьдралаа хэрэгжүүлж чадах Бурханд бүрнээ итгэдэг энэ бол 1-р зэрэглэлийн хүнд байх шинж чанар